«РТСТ» ХХК

“РТСТ” ХХК нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 2001 оны 12-р сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа тээвэр зуучлалын томоохон компаниудын нэг юм. Манай компани Дархан, Сүхбаатар, Замын-Үүд зэрэг хотуудад өөрийн төлөөлөгч-агентуудтай бөгөөд толгой офис Улаанбаатар хотод байрладаг.

Бидний тухай

Компанийн амжилттай хөгжин дэвших үндэс нь үйчлүүлэгч тус бүртэй тулж ажилладаг, хүлээсэн үүргээ чанд биелүүлдэг, боломжийн үнэ санал болгодог зэрэгт оршдог. Манай мэргэжилтнүүд тээвэрлэлтийн хамгийн оновчтой төрлийг сонгох болон үнэ өртөгийг нь тооцон гаргаж өгөхөд ямагт бэлэн байна. «РТСТ» ХХК нь Монгол, Хятад улсын олон тээвэрлэгчидтэй шууд холбоотой ажилладаг бөгөөд харилцагч бүрийн ачааг түргэн шуурхай хүргэх, төмөр замын тээврийн төлбөрийн тооцоог “УБТЗ”-д шууд төлөх , ачаа, хөдлөх бүрэлдэхүүний хөдөлгөөнийг хянах, ачилт-буулгалтын г.м.ажлуудыг хариуцан ажилладаг болно.

Давуу тал болон баталгаа

  • Хамгийн бага эрсдэлтэй, оновчтой тээвэрлэлтийн замналын сонгож өгнө
  • Ачааны тээвэрлэлттэй холбоотой бүхий л асуудлаар зөвлөөө өгнө
  • 18 жилийн турш ачаа тээвэрлэлтийн өндөр үзүүлэлтүүдтэй байгаа
  • Аюултай болон том оврын ачаа тээвэрлэх боломжтой
  • Ачаа тээвэрлэлтийн үнийн тооцоо болон төлбөр төлөлтийг шуурхай гүйцэтгэнэ

Холбоо барих

Бидэнтэй дараах хэлбэрээр холбогдоорой